Энэрэлээ хөгшөөн одоогийн залуучуудад ямарч эр хүний шинж алгаа
Эд нар яагаад байгаа юм бэ?
Би энэ аяан дээр нэг юм ш**маар байна
Чи ш**х уу?
Ш**лдаа, ш**я
Yeah ... boy Seriouz
2011 шөний 3н цаг
Студэд дуу хийнэ
Эр хүн шиг бай залуучууд
Мөнхбаяр Seriouz гэдэг хүнийг би сайн мэднэ
Мөрөөдлийнхөө төлөө тэр хүн тууштай байж ирсэн
Мөс шиг хүйтэн, гал мэт халуун байж бүхнийг дайрч дийлсэн
Мөнгөнөөс өөр зүйлийг хардаггүй хүмүүст тэр з**л гэдэг
Үүр цайхад үзэг цаасаа бариад суудаг донтой хүн
Бичсэн үгээ дуу болгох гэж олон шөнө унтаагүй
Сэтгэл гаргаж хийдэг дууг нь сонсдог хүн цөөхөн байсан
Тэгсэн ч тэр хүн хөгжим гэдэг зүйл түүнд бүх юм нь болсон
Ганцаардах, гарцгүйдэх, азгүйтэх тоолонд тэр үг бичнэ
Галзуу солиотой хүн гэсэн ч юу бодсноо яг л хэлнэ
Түүнийг хүндэлдэггүй юм аа гэхэд хийсэн дууг нь ядаж хүндэл
Тэр хийх л болно хүссэн зүйлээ, гагцхүү амжилт хүртэл
Хөгжих тусам хөгжим гэдэг хүний тархийг эзэмдэнэ
Хэдэн жил өнгөрсөн ч үүндээ тууштай байхыг мэднэ тэр
Хайртай зүйлээ хийгээд явахад харамсах зүйл үгүй
Цаашдаа юу болохыг тэнгэр мэдэг, тэр мэдэхгүй
Үнэтэй зүйлээ золиослоно
Өмнөө тавьсан зорилгын төлөө
Өөрийгөө мартана бүхний ард нь бардана
Үнэтэй зүйлээ золиослоно
Өмнөө тавьсан зорилгын төлөө
Өөрийгөө мартана бүхний ард нь бардана
Тэр хүн эр хүн, нэр хүнд эрээгүй
Бэрхийг сөрөхөөр тэргүүн эгнээнд гүйнэ
Бүрхэг, түрхэн, урьхан ирээдүйг
Түлхэж орхино, өөр хэн ч тэгээгүй
Үр хүүхэд, өрх гэрийн өөдийг бодож
Өөрийн эрх ашиг, үдшийн цэнгээний үүдийг хадаж
Өдөр ирэх тусам уулын толгойд бүүдийх наранд
Өмөг болсон хэдэн тамхитай шүлгүүдийн бадаг
Харсан, торсон, хурсан зовлон
Хорсоно, урсана, дарсанд согтоно
Давс нь дутсан хар шөл оочно
Гав шиг хавсан авсанд ойчно
Насан туршийн золионд гарсан
Агсан хөршийн солиог дарсан
Нацагдоржийн зохиолд гарсан
Тансаг бүхнийг орхиод гарсан
Үнэтэй зүйлээ золиослоно
Өмнөө тавьсан зорилгын төлөө
Өөрийгөө мартана бүхний ард нь бардана
Үнэтэй зүйлээ золиослоно
Өмнөө тавьсан зорилгын төлөө
Өөрийгөө мартана бүхний ард нь бардана
Yeah, би тэр хүнийг мэднэ
Тэр хүн жинхэнэ эр хүн
2011 он, Seriouz дээрээс нь Энэрэл
Асуудалд seriouz-лан хандаж байна
Үнэтэй зүйлээ золиослоно эр хүн
Өмнөө тавьсан зорилгын төлөө
Baby baby